22+жилийн туршлага
500+байгууллага
3500+хувь хүн
30+мэргэшсэн чиглэл

Туршлагад суурилсан мэргэжлийн үйлчилгээ

“Өмгөөллийн Үндсэн Эрх” хууль зүйн фирм нь 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоог хүртэл гадаад, дотоодын иргэд, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагуудад хууль зүйн туслалцаа, шүүхэд төлөөлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Та манай багтай хамтран ажилласнаар бид таны итгэлтэй зөвлөгч, хамтрагч байж, таны хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаалах болно.

"Өмгөөллийн Үндсэн эрх" хууль зүйн фирм нь Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүй, Эрүүгийн эрх зүй, Гэр бүлийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн бөгөөд дараах хууль зүйн үйлчилгээг түргэн шуурхай найдвартай үзүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд бид 500+ байгууллага, 3500+ хувь хүнд хууль эрх зүйн зөвлөгөө, төлөөллийн үйлчилгээ үзүүлж амжилттай шийдвэрлэж ирсэн.

Алсын хараа

Монгол Улсад шударга ёс, эрх зүйн соёлыг бэхжүүлж, тэргүүлэгч хууль зүйн фирм байна.

Эрхэм зорилго

Үйлчлүүлэгч бүрийн эрх ашиг, бизнесийн үнэт зүйл, хууль ёсны хамгаалалтыг нэн тэргүүнд тавина.

Мэргэжлийн зарчим

Ёс зүй, нууцлал, хариуцлага, мэргэжлийн стандартыг дээд түвшинд мөрдөнө.

Шударга байдал

Хууль дээдлэх зарчим, мэргэжлийн ёс зүйг үндэс болгоно.

Итгэлцэл

Урт хугацааны найдвартай хамтын ажиллагааг эрхэмлэнэ.

Мэргэжлийн чадвар

Олон улсын жишиг, бодит туршлага, судалгаанд суурилна.

Хариуцлага

Зөвлөгөө, үйлчилгээ бүрт өндөр хариуцлагатай хандана.

Нууцлал

Үйлчлүүлэгчийн мэдээлэл, бизнесийн нууцыг хугацаагүйгээр чанд хамгаална.

Мэргэшсэн чиглэл

Хууль зүйн үйлчилгээ

Бид бизнес, иргэн, байгууллагын эрх ашгийг хамгаалах чиглэлээр зөвлөгөө, баримт бичиг боловсруулах, өмгөөлөл, төлөөллийн үйлчилгээ үзүүлнэ.

Авлига

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хүрээнд зөвлөгөө, эрсдэлийн үнэлгээ, өмгөөлөл үзүүлнэ.

Ажил гүйцэтгэх гэрээ

Ажил гүйцэтгэх гэрээ боловсруулах, дүгнэлт гаргах, маргаанд төлөөлөх, өмгөөлөх.

Арбитр & Эвлэрүүлэн зуучлал

Арбитр болон эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд төлөөлөл, эрх зүйн зөвлөгөө үзүүлнэ.

Арилжаа & Бизнесийн эрх зүй

Бизнесийн үйл ажиллагаа, гэрээ хэлцэл, компанийн эрх зүйн зөвлөгөө.

Ашигт малтмалын маргаан

Ашигт малтмал, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой маргаанд эрх зүйн зөвлөгөө, төлөөлөх, өмгөөлөх.

Банк & Санхүү

Банк, санхүү, хөрөнгө оруулалт, зээлийн эрх зүйн зөвлөгөө.

Барилга & Дэд бүтэц

Барилга, дэд бүтцийн төсөл, гэрээ, эрх зүйн эрсдэлийн зөвлөгөө.
Бусдын газар дээр барилга, байгууламж барих, үл хөдлөх эд хөрөнгө эрхийг хязгаарлах, бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмшиж ашиглахтай холбогдсон маргаан.

Гадаадын иргэн & Цагаачлал

Гадаадын иргэн, хөрөнгө оруулагчийн виз, оршин суух зөвшөөрлийн үйлчилгээ.

Гэр бүлийн эрх зүй

Өв залгамжлал, гэрлэлт цуцлалт, эд хөрөнгийн маргаан, хүүхдийн асран хамгаалалт, тэтгэлэг зэрэг зөвлөгөө.

Газрын маргаан

Газрын өмчлөл, эзэмшил, ашиглалттай холбоотой маргааны шийдвэрлэлт.

Даатгал

Даатгалын гэрээ, нөхөн төлбөр, даатгалын маргааны зөвлөгөө.

Дампуурал

Дампуурал, төлбөрийн чадваргүй байдлын эрх зүйн үйлчилгээ.

Гэм хор

Гэм хор, хохиролтой холбоотой нөхөн төлбөрийн маргааны өмгөөлөл.

Гэрээ, хэлцэл

Гэрээ боловсруулах, хянах, хэлцлийн эрх зүйн зөвлөгөө.

Залилан, санхүүгийн гэмт хэрэг

Залилан, санхүүгийн гэмт хэрэгтэй холбоотой эрх зүйн хамгаалалт.

Захиргааны эрх зүй

Төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зөвлөгөө, газрын /газрын эзэмшил, ашиглалт, өмчлөл, дуудлага худалдаа, давхардуулан олгосон гэх мэт/ маргаан.

Иргэний эрх зүй

Иргэний эрх зүйн бүх төрлийн зөвлөгөө, өмгөөлөл.

Компани

Компанийн засаглал, хувьцаа эзэмшил, бүтэцтэй холбоотой зөвлөгөө өгч, маргаанд төлөөлөх. Улсын бүртгэлийн маргаан.

Зээл

Зээл, өр төлбөр, санхүүгийн үүрэгтэй холбоотой асуудалд эрх зүйн зөвлөгөө өгч, төлөөлөх.

Татварын эрх зүй

Татвар, НӨАТ, Гаалийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, нийгмийн даатгалын зөвлөгөө.

Түрээс & Эд хөрөнгө хөлслөх

Түрээс, эд хөрөнгө хөлслөх гэрээ болон маргаанд төлөөлөх.

Хамтран ажиллах гэрээ

Хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулах.

Хөрөнгө оруулалтын эрх зүй

Гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтаас үүдсэн маргаан.

Өмч, эд хөрөнгө

Өмч, эд хөрөнгийн хамгаалалт, шилжилт, маргаанд зөвлөгөө өгч, төлөөлөх. Эд хөрөнгийн барьцаатай холбогдсон маргаан.

Өмгөөлөл

Шүүх, Арбитр болон эрх бүхий байгууллагад төлөөлж, эрх ашиг сонирхлыг хамгаалах.

Сонгууль

Сонгуулийн эрх зүй, маргаан, хууль зүйн бүх төрлийн зөвлөгөө.

Үнэт цаас & Хөрөнгийн зах зээл

Үнэт цаас, хөрөнгийн зах зээлтэй холбоотой эрх зүйн үйлчилгээ.

Харилцагчид
Холбоо барих

Зөвлөгөө авах, уулзалт товлох

Таны асуудлыг нууцлалтай, мэргэжлийн түвшинд судалж, оновчтой эрх зүйн шийдлийг санал болгоно.

Манай хаягМонгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо “Eco international tower”, 17 давхар, 1704 тоот
Утас+976 70120207, +976 99115806, +976 88881426
Факс+976 70120207
Имэйлinfo@undsenerkh.mn
undsenerkh@gmail.com
Ажлын цаг09:00–18:00, Даваа–Баасан
Eco International Tower