“Өмгөөллийн Үндсэн Эрх” хууль зүйн фирм нь 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоог хүртэл гадаад, дотоодын иргэд, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагуудад хууль зүйн туслалцаа, шүүхэд төлөөлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Та манай багтай хамтран ажилласнаар бид таны итгэлтэй зөвлөгч, хамтрагч байж, таны хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаалах болно.
"Өмгөөллийн Үндсэн эрх" хууль зүйн фирм нь Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүй, Эрүүгийн эрх зүй, Гэр бүлийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн бөгөөд дараах хууль зүйн үйлчилгээг түргэн шуурхай найдвартай үзүүлж байна.
Өнгөрсөн хугацаанд бид 500+ байгууллага, 3500+ хувь хүнд хууль эрх зүйн зөвлөгөө, төлөөллийн үйлчилгээ үзүүлж амжилттай шийдвэрлэж ирсэн.Монгол Улсад шударга ёс, эрх зүйн соёлыг бэхжүүлж, тэргүүлэгч хууль зүйн фирм байна.
Үйлчлүүлэгч бүрийн эрх ашиг, бизнесийн үнэт зүйл, хууль ёсны хамгаалалтыг нэн тэргүүнд тавина.
Ёс зүй, нууцлал, хариуцлага, мэргэжлийн стандартыг дээд түвшинд мөрдөнө.
Хууль дээдлэх зарчим, мэргэжлийн ёс зүйг үндэс болгоно.
Урт хугацааны найдвартай хамтын ажиллагааг эрхэмлэнэ.
Олон улсын жишиг, бодит туршлага, судалгаанд суурилна.
Зөвлөгөө, үйлчилгээ бүрт өндөр хариуцлагатай хандана.
Үйлчлүүлэгчийн мэдээлэл, бизнесийн нууцыг хугацаагүйгээр чанд хамгаална.
Бид бизнес, иргэн, байгууллагын эрх ашгийг хамгаалах чиглэлээр зөвлөгөө, баримт бичиг боловсруулах, өмгөөлөл, төлөөллийн үйлчилгээ үзүүлнэ.
Авлигын эсрэг хууль тогтоомжийн хүрээнд зөвлөгөө, эрсдэлийн үнэлгээ, өмгөөлөл үзүүлнэ.
Ажил гүйцэтгэх гэрээ боловсруулах, дүгнэлт гаргах, маргаанд төлөөлөх, өмгөөлөх.
Арбитр болон эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд төлөөлөл, эрх зүйн зөвлөгөө үзүүлнэ.
Бизнесийн үйл ажиллагаа, гэрээ хэлцэл, компанийн эрх зүйн зөвлөгөө.
Ашигт малтмал, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой маргаанд эрх зүйн зөвлөгөө, төлөөлөх, өмгөөлөх.
Банк, санхүү, хөрөнгө оруулалт, зээлийн эрх зүйн зөвлөгөө.
Барилга, дэд бүтцийн төсөл, гэрээ, эрх зүйн эрсдэлийн зөвлөгөө.
Бусдын газар дээр барилга, байгууламж барих, үл хөдлөх эд хөрөнгө эрхийг хязгаарлах, бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмшиж ашиглахтай холбогдсон маргаан.
Гадаадын иргэн, хөрөнгө оруулагчийн виз, оршин суух зөвшөөрлийн үйлчилгээ.
Өв залгамжлал, гэрлэлт цуцлалт, эд хөрөнгийн маргаан, хүүхдийн асран хамгаалалт, тэтгэлэг зэрэг зөвлөгөө.
Газрын өмчлөл, эзэмшил, ашиглалттай холбоотой маргааны шийдвэрлэлт.
Даатгалын гэрээ, нөхөн төлбөр, даатгалын маргааны зөвлөгөө.
Дампуурал, төлбөрийн чадваргүй байдлын эрх зүйн үйлчилгээ.
Гэм хор, хохиролтой холбоотой нөхөн төлбөрийн маргааны өмгөөлөл.
Гэрээ боловсруулах, хянах, хэлцлийн эрх зүйн зөвлөгөө.
Залилан, санхүүгийн гэмт хэрэгтэй холбоотой эрх зүйн хамгаалалт.
Төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зөвлөгөө, газрын /газрын эзэмшил, ашиглалт, өмчлөл, дуудлага худалдаа, давхардуулан олгосон гэх мэт/ маргаан.
Иргэний эрх зүйн бүх төрлийн зөвлөгөө, өмгөөлөл.
Компанийн засаглал, хувьцаа эзэмшил, бүтэцтэй холбоотой зөвлөгөө өгч, маргаанд төлөөлөх. Улсын бүртгэлийн маргаан.
Зээл, өр төлбөр, санхүүгийн үүрэгтэй холбоотой асуудалд эрх зүйн зөвлөгөө өгч, төлөөлөх.
Татвар, НӨАТ, Гаалийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, нийгмийн даатгалын зөвлөгөө.
Түрээс, эд хөрөнгө хөлслөх гэрээ болон маргаанд төлөөлөх.
Хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулах.
Гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтаас үүдсэн маргаан.
Өмч, эд хөрөнгийн хамгаалалт, шилжилт, маргаанд зөвлөгөө өгч, төлөөлөх. Эд хөрөнгийн барьцаатай холбогдсон маргаан.
Шүүх, Арбитр болон эрх бүхий байгууллагад төлөөлж, эрх ашиг сонирхлыг хамгаалах.
Сонгуулийн эрх зүй, маргаан, хууль зүйн бүх төрлийн зөвлөгөө.
Үнэт цаас, хөрөнгийн зах зээлтэй холбоотой эрх зүйн үйлчилгээ.
Таны асуудлыг нууцлалтай, мэргэжлийн түвшинд судалж, оновчтой эрх зүйн шийдлийг санал болгоно.